ОУАЭА-ийн Ерөнхий захирал нэг Хятадын зарчмыг баримталж буйгаа дахин нотлов
2022-08-12 09:58:26
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ. Наймдугаар сарын 11-нд ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси БНХАУ-аас Вена дахь НҮБ болон бусад олон улсын байгууллагад суугаа суурин төлөөлөгч, элчин сайд Ван Чүньтэй утсаар ярьж, нэг Хятадын зарчмыг баримталж байгаагаа дахин нотлов.

Рафаэль Гросси хэлэхдээ, ОУАЭА-ын Хятадын Тайванийн асуудлаарх байр суурь өөрчлөгдөөгүй. НҮБ-ын бүрэлдэхүүн хэсгийн хувьд манай байгууллага НҮБ-ын Ерөнхий ассамблейн холбогдох тогтоолыг дэмжиж, нэг Хятадын зарчмыг баримталдаг гэжээ.

1970 оны Аравдугаар сард НҮБ-ын 26-р Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолоор БНХАУ-ын НҮБ дахь бүх эрхийг сэргээх шийдвэр гаргаж, БНХАУ-ын засгийн газрын төлөөлөгчид нь Хятад улсын НҮБ дэх цорын ганц хууль ёсны төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.