АНУ хууль бусаар зэвсэг нийлүүлж буйгаа хүлээн зөвшөөрчээ
2022-08-12 10:19:18
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ долоо хоногт АНУ Украинд 1 тэрбум ам долларын цэргийн тоног төхөөрөмж ханган нийлүүлнэ гэж дахин мэдэгдсэн байна. Нийтлэгдсэн зэвсгийн жагсаалтад АНУ-гийн олон удаа дурдаж байсан зэвсгүүд байгаа аж. Гэвч АНУ Украинд эдгээрээс өөр олон зэвсэг нийлүүлж буй.

АНУ-ын батлан хамгаалахын сайдын орлогч Колин Кал хэлэхдээ, сүүлийн үед Украинд нийлүүлсэн цэргийн хэрэгсэлд багтсан радарын эсрэг пуужин нь Оросын радарыг устгах чадамжтай гэжээ.

“Өнөөдрийн Орос” телевизийн мэдээлснээр, уг пуужин нь Оросын цэргийн S-400 агаараас хамгаалах системийн радарыг онилон устгах чадвартай аж.

АНУ Украинд зэвсгийн жагсаалтаас гадуурх зэвсэг нийлүүлж байгаа тухайд шинжээчид, “Украины асуудлыг энх тайвнаар зохицуулахын төлөө гэх АНУ-гийн “зорилт” худал юм” гэжээ.

АНУ-ын зэвсгийн хяналт, зэвсэг хураах асуудлаарх мэргэжилтэн Тед Сир хэлэхдээ, АНУ хэрэв эдгээр зэвсгийг нийлүүлснээ нууцалсан бол өөр ч олон зэвсэг нууцлагдсан байж таарна. Энэ бол ноцтой өдөөн хатгалга тул Украины цэргийн үйл ажиллагааг даамжруулна гэжээ.