Дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх тухай хурал болов
2022-08-12 19:17:28
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 12-нд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Олон улсын иргэний нийгэмлэг хамтран дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх тухай санал солилцох хуралд баярын захиа илгээв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хөгжил бол хүн төрөлхтний нийгмийн өнө мөнхийн сэдэв юм. Улс орнуудын ард түмэн хөгжлийн замаар сайн сайхан амьдралаа цогцлон байгуулахыг мөрөөддөг. Өдгөө дэлхийн эдийн засгийн хөгжил янз бүрийн хүчин зүйлийн сөрөг нөлөөнд өртөн, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт саад тотгорт тулгарч байна. Бэрхшээл сорилтын өмнө бид цар тахлын эсрэг итгэлтэй хамтран тэмцэх шаардлагатай гэжээ.  
Ши Жиньпин захиандаа, олон улсын хамтын нийгэмлэг хөгжлийг дэмжих талаар нийтлэг ойлголтод хүрч, хөгжилд тустай олон улсын орчныг бүрдүүлэн, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бий болгох ёстой. Хятад улс талуудтай хамтран зүтгэж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хурдтай хэрэгжүүлэн, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, цэцэглэн хөгжсөн шинэ эринийг хамтран цогцлоход бэлэн байна гэжээ.