Орос-Украины мөргөлдөөн үргэлжилсээр...
2022-08-13 16:20:32
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яамны 12-нд нийтэлсэн тайланд дурдсанаар, тус орны арми Украины цэрэг дайны чухал газрууд руу үргэлжлэн дайралт явуулж, Харьков, Донецк зэрэг бүсэд Украины армийн командлалын олон цэг, шатахуун болон зэвсгийн агуулахыг устгажээ. Түүнчлэн өндөр нарийвчлалтай зэвсгээр Украины армийн Николаев муж дахь түр хуаранд цохилт өгч, Донецк мужийн ойролцоо Америкт үйлдвэрлэсэн их бууны эсрэг галлах радарын станц, Донецк болон Херсон бүсэд Украины "Хайл" олон тооны пуужин харвагч болон "Акация" өөрөө явагч гаубицуудад цохилт өгчээ.

Харин Украины Армийн Жанжин штабын газрын мэдээлснээр, сүүлийн хэдэн долоон хоногт өмнө фронтын байдал харьцангуй “нам” байгаа бол өмнөд нутгийн байлдаан харьцангуй ширүүн байгаа гэжээ. Мөн өдөр тус орны армийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлэхээр, Украины их бууны арми Херсон бүсэд Оросын армийн зэвсгийн агуулахыг дайрсан бөгөөд одоогоор өмнөд нутаг дахь Оросын армийн хангамжийн шугам бүгд Украины армийн галын хяналтад байна гэжээ.