Орон нутгийн цагаар 8-р сарын 12-нд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 220 дэмжсэн, 207 татгалзсан саналын дүнгээр 2022 оны инфляцыг бууруулах хуулийн төслийг баталжээ.
Уг хуулийн төсөлд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, эм эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хамрах цар хүрээг тэлэх зэрэг агуулгыг хамарч байна. Дараагийн алхамд Ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурж уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох юм.
Хуулийн төсөл нь аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эм бэлдмэлийн үнийг бууруулахын зэрэгцээ санхүүгийн алдагдлыг бууруулах зорилготой юм. Түүнчлэн эрчим хүчний аюулгүй байдал, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах төслийн хөрөнгө оруулалтад 369 тэрбум ам.доллар санхүүжүүлэх бөгөөд 64 тэрбум ам.долларыг эм эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийн нөхөн олговорт зарцуулах юм байна. Түүнчлэн уг хуулийн төсөл Америкийн үндэсний татварын газрын хууль хэрэгжилтийг эрчимжүүлэх, өндөр орлоготой хувь хүн, компаниуд татвараас зайлсхийхээс сэргийлэх зорилгоор 80 тэрбум ам доллар санхүүжүүлжээ.