Сармагчны цэцэг өвчний голомтуудыг ялган нэрийджээ
2022-08-13 16:32:08
Share
Share this with Close
youtube WeChat

Сармагчны цэцэг өвчний олон шинэ голомтод ром тоо болон галигаас бүрдсэн шинэ нэр өгч томьёолсноо ДЭМБ энэ сарын 12-нд мэдэгдлээ. 

ДЭМБ олон улсын мэргэжилтнүүдийн ажлын хэсгийг хуралдуулж Конго улсад дэгдсэн сармагчны цэцэг өвчний анхны голомтыг I, баруун Африкт халдварласан тархалтыг II гэж нэрлэснээс гадна II дотор нь дахиад IIa, IIb гэх хоёр голомт нэмжээ. Үүнээс Iib нь 2022 оны тус өвчний халдварлалтын хамгийн том вирусын мутац байх магадлалтай байна. 

ДЭМБ-аас наймдугаар сарын 10-нд гаргасан тайланд,  дэлхийн 89 улс орон, бүс нутагт 27814 хүн уг вирусын халдвар авсан нь тогтоогдож, 11 хүн нас барсныг дурджээ