Боомтын ачаа тээвэрлэлт 8.9%-р нэмэгдэв
2022-08-13 16:16:22
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 12-нд Хятад улсын үндэсний хэмжээнд усан боомтуудын ачаа бараа ачиж буулгасан хэмжээ өмнөх сарын мөн үеийнхээс 8.9%-р нэмэгджээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийг хянаж удирдах албаны Тамгын газрын тоо баримтын дагуу, наймдугаар сарын 12-нд Хятад улсын үндэсний хэмжээнд төмөр замаар нийтдээ 10 сая 266 мянган тонн ачаа бараа тээвэрлэсэн нь өмнөх сарын мөн үеийнхээс 1.09%-р өссөн үзүүлэлт бол авто замаар нийтдээ 7 сая 149.4 мянган ачааны машины зорчиж, өнгөрсөн сарын мөн үеийнхээс 0.8%-р нэмэгджээ. Түүнчлэн иргэний агаарын тээврийн ачааны 705 удаагийн нислэг үйлдэгдэж, өнгөрсөн сарын мөн үеийнхээс 2.1%-р нэмэгдсэн бол 293 сая ширхэг илгээмж хүргэсэн нь өнгөрсөн сарынхаас 1.3%-р нэмэгдсэн аж.