Нийгмийн санхүүжилт 756 тэрбум 100 сая юаниар нэмэгджээ
2022-08-13 16:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын Банкнаас 12-нд нийтэлсэн долдугаар сарын банк санхүүгийн мэдээнээс харахад, тус сарын эцсээр М2 мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар өсжээ.

Тоо баримтаас үзвэл, 7-р сарын эцсийн байдлаар М2 мөнгө 257 их наяд 810 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12%-иар өсөж, өсөлтийн хурд 6-р сарын эцэс болон өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 0.6, 3.7 пунктаар илүү байна. М2 мөнгө гэдэг нь банкны үндсэн системээс гадуурх бэлэн мөнгө,  аж ахуйн нэгж болон иргэдийн хадгаламж болон бусад валютын үзүүлэлтүүдийг хэлж байгаа бол тэрээр валютын хангамжийг тодорхойлох, түүнчлэн нийгэм нийтийн ерөнхий эрэлт шаардлагын өөрчлөлтийг харуулах чухал индекс юм. 

Үүнээс гадна 7-р сард, юанийн зээл 679 тэрбум юаниар нэмэгджээ. 1-7-р сард юанийн зээл 14 их наяд 350 тэрбум юаниар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 515 тэрбум юаниар нэмэгдэв. 7-р сараас хойш дэд бүтцийн томоохон төслүүд идэвхтэй хэрэгжихийн улмаар дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгийн босголт нь итгэмжид зээлийг цааш нь нэмэгдүүлэх тухай мэргэжилтнүүд хэлж  байна.