Тусгай зориулалтын 3.47 их наяд юанийн бонд тараажээ
2022-08-14 15:19:56
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 7-р сарын эцсийн байдлаар Хятад улсын олон муж хот шинээр 3.47 их наяд юанийн тусгай зориулалтын бонд тараасан тухай Хятадын Сангийн яамны саяхан нийтэлсэн тоо баримтад харуулжээ.

2022 оны тусгай зориулалтын бондыг үргэлжлэн зам харилцааны дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч зэрэг 9 том салбарт чиглүүлэх бөгөөд энэ жилээс иргэдийн амьжиргааг сайжруулах, иргэдэд тулгарсан хүндрэлтэй асуудлуудыг зохицуулахад зориулах юм байна. 7-р сарын эцсийн байдлаар эдгээр бондоор дамжин босгосон санхүүжилтээр 26 мянга гаруй төслийн бүтээн байгуулалтыг дэмжсэн тухай эх сурвалжид дурджээ.

Д.Хүчитбаатар