Орос Донецк хотын умард хэсгийг эзэлж, Украин авто гүүрээ эвджээ
2022-08-14 15:15:48
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яамны 13-нд нийтэлсэн мэдээний дагуу, тус орны арми болон Донецкийн зэвсэгт хүчин Донекц хотын умард хэсгийн Пески сууринг нэгэнт бүрэн хяналтдаа авчээ. Пески суурин нь Харьков болон Донецк хоорондын зам харилцааны чухал боомт өртөө болохоор Орос, Украины энд олон хоног маш ширүүн тулалдсан юм.

Түүнчлэн Оросын арми бас Харьков, Понецк, Бахмут зэрэг бүсэд Украины арми болон цэрэг дайны зэвсэг тоноглолыг дайрч, Донецкт Америкт үйлдвэрлэсэн "Хаймас" олон пуужин харвагч систем ба түүний зэвсгийн агуулахыг устгасан тухай эх сурвалжид дурджээ.

Тэгвэл Украины армийн өмнөд нутгийн командлалын газар 13-нд мэдээ нийтэлж, Украины арми 12-ны өдөр Херсон мужийн шинэ Каховка усан сангийн далан дээрх авто замын гүүрийг эвдсэн, энэхүү гүүр бол Оросын армийн арын хангамжийн чухал маршрут мөн гэжээ.

Д.Хүчитбаатар