Их халуун, бохирдлын улмаас 10 тонн загас үхжээ
2022-08-14 15:17:50
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үеийн өндөр халуун цаг агаарын улмаас Польш болон Германаар урсан өнгөрдөг Одер голын урсгал тасарчээ. Тус голын Польшийн Овава мужийн урсгал дагуу их хэмжээний загас үхсэн тухай Польшийн засгийн газар орон нутгийн цагаар 10-нд мэдэгдсэн бол энэ нь зөвхөн цаг агаартай холбоотой биш, экологийн бохирдолтой холбоотой байж болзошгүйг холбогдох байгууллага төсөөлжээ.

Оросын Спутик агентлагийн мэдээлснээр, өдгөө Польшийн төрийн эзэмшлийн усны нөөцийн хяналт удирдлагын компанийн ажилтнууд Одер голоос наанадаж 10 тонн үхсэн загасыг шүүгээд байгаа бөгөөд бусад аж ахуйн нэгж голын усанд бохироо шахсан тухай сэжиглэж байгаа юм байна. Түүнчлэн Герман улс ч Одер голын урсгал дагуу их хэмжээний үхсэн загас илрүүлжээ. Одоогоор тус орны засгийн газар шалгалт хийж эхэлсэн бөгөөд иргэд Одер голд умбах, голын усыг хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Д.Хүчитбаатар