Зөв энергиэ улам олон хүнд тараахыг хүсэв
2022-08-14 15:04:34
Share
Share this with Close
youtube WeChat

2008 оноос ХКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгэм нийтийн соёл боловсролын ажил хариуцсан алба цахимаар “Миний таньдаг сайн хүн” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн бол одоог болтол нийт 150 удаа зохион байгуулж, 16 мянга 228 хүн буюу хамт олон энэхүү шалгаруулалтад нэр дэвшжээ.

Ли Пэйшэн, Хү Шяочүнь нар бол Хятадын Аньхүй мужийн Хуаншань уулын үзэмжит бүсийн цэвэрлэгч, урт наст “зочин угтах нарс” асран хамгаалагч нар бол 2012 болон 2021 онуудад “Хятадын сайн хүн”-ээр шалгарчээ. Сүүлийн өдөр тэд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпинд захидал бичиж, өөрийн ажил амьдрал, ажиллаж байгаа Хуаншань уулын үзэмжит бүсийн хамгаалалт, бүтээн байгуулалт зэргийг танилцуулсан бол 8-р сарын 13-нд Ши Жиньпин хариу захидал бичиж, “та нар ажлын байрандаа шаргуу хичээн ажиллаж, Хуаншань уулын байгаль орчин, мянган наст нарсан модыг сахин хамгаалж, өөрийн ариун хөдөлмөр, хүч хөлсөөрөө хөдөлмөрийн яруу алдрыг дуурсгаж буйг сонсоод сэтгэл хөдөлж байна. Тэсвэр хатуужил, сайхан сэтгэл, зөв энергиэ улам олон хүнд тарааж, нийгэм нийтийн сайн сайхан уур амьсгал, хүн ардын зөв төлөвшилд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна” гэжээ.

Д.Хүчитбаатар