Хятадын "Урвагч" ба Америкийн "Бууны ноход"
2022-08-15 12:27:09
Share
Share this with Close
youtube WeChat

Цай Ин Вэнь нарын хүмүүс АНУ-ын дэмжлэгийг олж буй нь ардчиллын үнэт зүйл гэгчийг хамгаалж буй хэрэг үү? Тайвань АНУ руу нууцаар “өргөл” барьж буй нь түүний хуурамч чанарыг ил тодоор гэрчилж байна. Гоминдан намын дарга асан Хун Шиужу хэлэхдээ, “Нэнси Пелосиг Тайваньд айлчлахад дэмжлэг үзүүлэхийн тулд Миньжиньдан нам нь олон нийттэй харилцах компаниар дамжуулж 50 мянга орчим ам.доллар зарцуулсан байна. Тайвань олон жилийн турш "Тайваний тусгаар тогтнол"-ын төлөө АНУ-ын дэмжлэгийг авахын тулд Америкийн судалгааны төвүүдтэй нууцаар харилцаж, санхүүгийн дэмжлэг үзүүлсээр иржээ. Америкийн CSIS судалгааны төвийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Цай Ин Вэнь нарын эрх баригчид "Бүс нутгийн судалгаа" гэсэн нэрийдлээр уг байгууллагад 200-500 мянган ам.доллар хандивласан баримт бий. “Ардчиллыг эрхэмлэдэг” гэдэг нь ашиг сонирхлын солилцооноос өөр юу ч биш. Цай Ин Вэнь болон Миньжиньдан намын эрх баригчид өөрсдийн хувийн ашиг сонирхлын үүднээс гадны хүчинтэй нийлж, Хятадын “Урвагч”, АНУ-ын "Бууны нохой"-н дүрд тоглож байна” гэв.