Хятадын БХЯ байр сууриа илэрхийлэв
2022-08-15 16:32:33
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ү Чянь АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд очсон тухайд байр сууриа илэрхийлснийг тус яамны вичат дахь цахим талбарт мэдээлжээ.

Тус мэдэгдэлд, наймдугаар сарын 14-нд АНУ-ын Конгрессын Ед Маркей зэрэг гишүүд Тайваньд очсон нь нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн заалтуудыг зөрчиж байгаа юм. Энэ үйлдэл нь Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчинд буруу сэдэл өгч байгаа бөгөөд Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг эвдэгч АНУ-ын жинхэнэ дүр төрхийг бүрэн нотоллоо. Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн байлдааны тойргийнхны нэгдсэн сургуулилт нь АНУ Тайваньтай хамтран өдөөн хатгалга хийж буйд чиглүүлсэн хатуу эсэргүүцэл юм гэжээ.