Нүүлгэн шилжүүлсэн иргэдийн шинэ амьдрал дэвжив
2022-08-15 10:52:38
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсад ядуурлаас ангижруулах бодлогын үр дүнд нэн ядуу 98 сая 990 мянган хүн амьжиргааны баталгаажих түвшинд хүрснээс 9.6 сая гаруйг нь амьдрах нөхцөл харьцангуй сайн газарт нүүлгэн шилжүүлсэн юм. Энэ нь БНХАУ байгуулагдсанаас хойших хамгийн өргөн хүрээг хамарсан томоохон нүүлгэн шилжүүлэлт болсон бөгөөд ирээдүйг харсан энэхүү арга хэмжээ шинэ өөрчлөлтийг авчирсан билээ.

Хятадын баруун өмнөд дэх хил орчмын нутаг буюу Юннань мужийн Фүгүн сяньд амьдрах орчин сайтай газарт нүүж очиж төвхнөсөн 15 төвлөрөл бий. Фүгүн сяний ядуу тосгодын сүүлийн 10 жилийн өөрчлөлтийг хиймэл дагуулаас баримтжуулан үлдээжээ.

Амьдрах нөхцөл харьцангуй сайн газарт нүүлгэн төвхнүүлэх ажлыг тухайн нутгийнхан дөрвөн жилийн өмнөөс эхлүүлсэн. Түөпин тосгоны иргэн Лүөгийнхний ам бүлийн долоон хүн цоорч хуучирсан өвсөн байшингаасаа нүүснээр уулны гүнээс гарах, ядуурлаас ангижрах хэдэн үеийнхнийх нь хүсэл мөрөөдөл биелжээ.

Энэ жил 58 настай Лүө газар тариалангийн ажлынхаа зав чөлөөгөөр буухиа шууданчийн ажил хийдэг болжээ. Нэг цагийн дотор хэдэн арван км зорчиж болдгийг Лүө гуай өмнө нь хэзээ ч үзээүй. Тэднийх уулан дээр байсан тэр үед гадагшаа нэг яваад ирэхэд бүтэн өдөр зарцуулдаг байв.

Одоогийн байдлаар Хятад улсад нүүлгэн шилжүүлж, шинээр бүтээн байгуулсан төвлөрсөн суурьшлын цэг 35 мянга гаруй байна. Дээр дурьдсан 9.6 сая гаруй ядуу иргэнийг нүүлгэн шилжүүлсэн нь хүн амын тоогоор дунд зэргийн нэг улс орон нүүж шилжсэнтэй дүйх хэмжээний тоо юм.

Хэдэн үеэрээ ядуу байсан маш олон хүмүүс сүүлийн 10 жилийн хугацаанд шороон байшингаас салж, тариалангийн газрын өвсийг түймэрдэн бордоо болгож тариалах эртний аргаа орхин, орчин үеийн сайн сайхан амьдралд шилжсэн юм.





\Уртнасан.\