Оросууд ялтан солилцох асуудлаар Америктай хэлэлцээ хийхэд бэлэн
2022-08-15 10:55:38
Share
Share this with Close
youtube WeChat

Ял эдлэн хоригдож буй иргэдээ солилцох асуудлаар Америктай мэргэжлийн яриа хэлцэл өрнүүлэн бодит арга хэмжээ авахад Орос улс бэлэн байна хэмээн Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова энэ сарын 14-нд “Россия-1” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Америкт ял эдэлж буй Оросын бизнесмен Вектор Бутыг энэ оны сүүлчээс өмнө солилцох боломжийн талаар Мария Захарова хэлэхдээ: “Хоригдлуудыг солилцох тухай гэрээ хэлэлцээнд мэргэжлийн баг шаардагдана. Уг асуудлаар яриа хэлцэл өрнүүлэн бодит арга хэмжээ авахад Оросын тал бэлэн болсон. Улс төрийн хуйвалдаан явуулахгүй, дуусашгүй хэрүүл маргаан дэгдээхгүй байхыг Америкаас хүсэж байна” гэв.

Мансууруулах бодис хил давуулан наймаалсан хэрэгт сэжиглэгдсэн Америкийн сагсан бөмбөгчин Бриттни Грайнер болон Орост тагнуулын гэмт хэргийн ял сонссон Америкийн тэнгисийн цэрэг асан Пол Уиланыг Оросоос суллуулахын тулд Америкийн тал Орост “бодитой санал” дурдсан гэж өнгөрөгч долдугаар сарын 27-нд Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлснийг эх сурвалж мэдээлж байсан юм. Мөн долдугаар сарын 28-нд Мария Захарова хэлсэн үгэндээ, хоёр талын хэлэлцээ нь “Өөр өөрсдийнхөө амин чухал ашиг сонирхлыг бодолцох ёстой” гэсэн байна.





\Уртнасан.\