Оросын арми Украины цэргийн олон командын газрыг дайрчээ
2022-08-15 16:38:34
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар энэ сарын 14-нд Оросын арми Украины олон командын газрыг дайрч Украины тал Донецькт давшилтыг хориглосон байна гэжээ.

Мөн Запорожье цөмийн цахилгаан станц байрлаж байгаа Енергодар хот руу дайралт хийлээ гэж Орос Украин хоёр тал харилцан шүүмжилжээ.

Оросын батлан хамгаалах яам 14-нд мэдэгдэл хийж, Оросын арми өнгөрсөн 24 цагт Украины цэргийн олон командын газрыг дайрч, Харков бүс нутгийн Уда сууринг бүрэн хяналтдаа авсан. Оросын агаарын цэрэг өндөр нарийвчлалтай зэвсгээр Донецьк, Херсон бүс нутагт Украины цэргийн 66, 63-р батальонд цохилт өгсөн байна гэжээ.

Украины зэвсэгт хүчний жанжин штаб 14-нд мэдэгдэхдээ, Украины цэрэг мөн өдөр Донецьк дэх Славянск, Краматорск, Авдеевка руу дайрсан Орос цэргийн дайралтыг хориглов гэсэн байна.