Иргэдийнхээ амьжиргааг ч тоохгүй АНУ руу налсаар байна
2022-08-15 12:28:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хүйтэн дайнаас хойш Тайвань руу чиглэсэн АНУ-ын "Стратегийн тодорхой байдал" нь Тайванийг тусгаар тогтнуулахаар хуйвалдаж буй хүмүүст азын сугалаа болсон юм. Одоо АНУ-ын засгийн газар Миньжиньдан намын дотоодод шинэ түншээ олоод байна. Цай Ин Вэнь Тайваний удирдагчаар сонгогдсоноос хойш АНУ-ын хоёр ч удаагийн засгийн газартай 25 удаа зэвсгийн наймаа хийж, 20 тэрбум ам.доллар зарцуулжээ. Тэд ийнхүү АНУ-т харамгүй мөнгө зарцуулж байхад Тайвань арлын иргэд харин инфляци, ажилгүйдэл, цар тахлын олон давхар дарамтанд нэрвэгдэж байгаа нь Миньжиньдан намын буруу менежментийн шууд үр дагавар юм. Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Тэн Жяньчюнь хэлэхдээ, “Цай Ин Вэнь болон Миньжиньдан нам бүгд Тайваний ард түмэн болон хоёр эргийн харилцаанд хохирол учруулж байна" гэжээ.