Хөдөлмөр эрхлэлт болон үнэ тогтворжжээ
2022-08-15 15:21:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанаас энэ сарын 15-ны үдээс өмнө хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч, Улс ардын эдийн засгийн ерөнхий статистикийн хэлтсийн дарга Фу Линхүй оны эхний долоон сарын эдийн засгийн тойм байдлыг танилцуулав.

Дээрх хугацаанд хөдөлмөр эрхлэлт ерөнхийдөө тогтвортой, хот суурин газруудын судалгаагаар ажилгүйдлийн түвшин буурчээ.

Мөн өнгөрөгч долдугаар сард үйлдвэрлэл, нийлүүлэлт үргэлжлэн сэргэж, хөдөлмөр эрхлэлт хийгээд юмны үнэ ерөнхийдөө тогтвортой, гадаад худалдаа өсөх хандлагатай дээр иргэдийн амьжиргааны баталгаа боломжийн, эдийн засгийн сэргэлт анзаарагдсан байна.

Тухайлбал, долдугаар сард, жилийн орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрлэлийн компаниудын нэмэгдсэн өртөг ноднингийн мөн үеийнхээс 3.8 хувиар, үйлдвэрлэл үйлчилгээний индекс 0.6 хувиар өсөж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалт нийт 3 их наяд 587 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрөгч оны тус сарынхтай харьцуулбал 2.7 хувиар нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний импорт экспорт нийт 3 их наяд 80.64 тэрбум юань болсон нь ноднингийн мөн үеэс 16.6 хувиар өсөж, өмнөх сарынхаас 2.3 нэгжээр ахисан үзүүлэлт юм.

Долдугаар сард Хятад улсын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс CPI ноднингийн мөн үеийнхээс 2.7 хувиар дээшилж, өссөн хэмжээ нь өмнөх сарынхаас 0.2 нэгжээр тэлсэн байна.






\Уртнасан.\