Хоёр их мөрнийг хиймэл дагуулаас халиахуй
2022-08-15 12:05:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ард түмэн Шар мөрөн, Хөх мөрөн хоёроо “Ээж гол” хэмээн сүсэглэдэг. Сүүлийн арван жилийн турш Шар мөрний экологийн орчныг хамгаалах “Нэмэх арга” төслийг хэрэгжүүлснээр усны алдагдлыг багасгаж, газрын элэгдлийг эдгээсэн талбайн хэмжээ нь Шанхай хотын газар нутгийг дөрвөөр үржүүлсэнтэй тэнцэж байна.

Хиймэл дагуулын зургаас харахад сүүлийн 10 жилийн хугацаанд Шар мөрний экологийн бүс дэх ногоон зурвас зарим газартаа ойролцоогоор 150 километрээр тэлжээ.
Өвөр Монголын Улаанбух элсэн цөлийн төвд органик өвсөн талбай гаргаж, элсний нүүдлийг сааруулж, сүүний үнээ нутагшуулсны улмаас аргал нь хөрсний шимийг нэмэгдүүлж, экологийн эерэг орчин бүрдүүлэн, сүүлийн арван жилийн хугацаанд зууван хэлбэртэй ногоон бүрд бий болгожээ.

Хөх мөрнийг арчлан сэргээх чиглэлээр  “Хасах арга” төслийг хэрэгжүүлэн цэвэр усны гүнийг нь 97 хувьд хүргэжээ.

2013 оны зургадугаар сарын зураг

2021 оны мөн өдрийн зураг

Энэ өөрчлөлтийн учир шалтгааныг тодруулбал:

-Нэгдүгээрт, Хөх мөрний сав газрын бохирдлын эх үүсвэрийг багасгажээ. Арван жилийн хугацаанд тус бүс дэх химийн аж үйлдвэрүүдийг 25 хувиас илүүгээр цөөлсөн байна.

-Хоёрдугаарт, хотын бохир усны менежмэнтийг сайжруулжээ. Арван жилийн хугацаанд Хөх мөрний урсгал дагуух хотын бохир ус цэвэршүүлэх станцуудын тоо нэг дахинаар нэмэгдсэн юм.