Их Британийн тагнуулын онгоц ОХУ-ын агаарын хилийг зөрчив
2022-08-16 15:18:48
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: ОХУ-ын Батлан хамгаалах яам энэ сарын 15-ны өдөр мэдэгдэхдээ, Их  Британийн тагнуулын онгоц мөн өдөр ОХУ-ын хойд хэсгийн Хилмийн хошуу /Святой  нос/ орчмын бүс нутгаар ОХУ-ын агаарын хилийг зөрчиж тус улсын байлдааны  онгоцонд хөөгдөн гарчээ.

ОХУ-ын хэвлэлийнхэн  Батлан хамгаалах яамны мэдээллээс иш татан мэдээлэхдээ, “Тухайн өдөр үүрэг  гүйцэтгэж байсан ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Баренцын тэнгисийн  дээгүүр ОХУ-ын хил рүү нисч байсан таних тэмдэг нь тодорхойгүй онгоцыг   илрүүлсэн байна. ОХУ-ын агаарын орон зайд халдлага хийхээс сэргийлэхийн тулд  ОХУ-ын МиГ-31БМ байлдааны онгоц хөөрсөн бөгөөд тухайн хил зөрчигч нь Их  Британийн Агаарын цэргийн хүчний RC-135 тагнуулын онгоц байсныг баталжээ”  гэжээ.