Тайванийг тусгаар тогтнуулах хүчинд хориг тавина
2022-08-16 16:23:05
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны Тайваний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч "Тайванийг тусгаар тогтнуулах”-аар оролдож буй жагсаалтад орсон хүмүүст хориг тавих болсноо энэ сарын 16-нд мэдэгдэв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, “Сүүлийн үед "Тайванийг тусгаар тогтнуулах"-аар оролдож буй этгээдүүд хувийн ашиг сонирхлынхоо төлөө гадаадын хүчинтэй сүлбэлдэн, Тайванийн хоолойн хоёр эргийн энх тайван тогтвортой байдлыг эвдэж байна. Ялангуяа Нэнси Пелосиг Тайваньд очсон үед ихээхэн бүдүүлэг үйлдэл гаргасан тул бид эх орныг хагалан бутаргах үйл ажиллагааг нь огт тэвчихгүй, гадаадын хүчин улс орны нэгдэлд саад тотгор болохыг хүлээн зөвшөөрөхгүй. Тайванийг тусгаар тогтнуулах оролдлого хийж буй ямар ч төрлийн үйл ажиллагаанд өчүүхэн ч орон зай олгохгүй” гэжээ.

Мөн тэрбээр, нэгдэх нь түүхийн ерөнхий чиг хандлага, зөв зам юм. Өнөөдрийн нийтэлсэн "Тайванийг тусгаар тогтнуулах” оролдлого хийж буй хүмүүсийн жагсаалт нь бүрэн жагсаалт биш, холбогдох хүмүүс хатуу шийтгэл хүлээх болно гэдгийг бид анхааруулж байна гэжээ.