Дүрвэгсдийн асуудлыг хамтын ажиллагаагаар зохицуулахыг уриалжээ
2022-08-16 16:02:21
Share
Share this with Close
youtube WeChat

Афганистаны дайны улмаас олон афганичууд нутаг орон, гэр бүлээсээ хагацаж салцгаасан юм. Америкийн арми Афганистанаас яаруу сандруу татагдан гарсны нэг жилийн ойг тохиолдуулан Афганистаны түр засгийн газар орон нутгийн цагаар энэ сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дүрвэгсдийн асуудлыг хамтдаа зохицуулахыг хөрш орнууддаа хандан уриалжээ.

Афганистаны түр засгийн газрын Дүрвэгсдийн асуудал хариуцсан яамны дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Арсала Хароти 14-ний хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Сүүлийн нэг жилийн хугацаанд 620 мянга гаруй афган дүрвэгч эх орондоо буцан ирж, түр засгийн газрын зүгээс ч бүх боломжоо дайчлан төрөл бүрийн арга хэмжээ авч олон мужид дүрвэгсдийн хуаран гаргасан. Өдгөө олон улсын хамтын нийгэмлэгийнхний хүмүүнлэгийн тусламж тун их хэрэгтэй байна. Иран, Турк, Пакистан зэрэг хөрш орнуудтайгаа илүү их хамтран ажиллаж улсдаа ирсэн дүрвэгч афган иргэдийн амьдралын байдлыг сайжруулахыг Афганистаны түр засгийн газар хүсэж байна гэв. 






\Уртнасан.\