“Шарх нь эдгэхээр өвдсөнөө мартана” гэж...
2022-08-16 08:25:40
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр буюу 2022 оны наймдугаар сарын 15-нд Япон нөхцөлгүйгээр бууж өгсний 77 жил тохиосон юм. Тэгвэл сүүлийн үе тус оронд милитаризм дахин өндийж, дэлхийн хоёрдугаар дайны дараа боловсруулсан энх тайванч үндсэн хуулийн хяналтаасаа мултрахыг оролдож байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Ялангуяа Тайванийн асуудлаарх Японы зарим улс төрчдийн аюултай үг яриа, үйлдэл нь хүмүүсийг улам бүр түгшээхэд хүргэж байна.

Саяхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси нэг Хятадын зарчмыг зөрчиж, Хятадын Тайван бүсэд ирснийг дэлхийн 170 гаруй улс орон, олон улсын байгууллага байр сууриа илэрхийлж, хатуу зэмлэн буруушаасан юм. Харин Япон үүнийг үл тоомсорлон, ерөнхий сайд Кишида Фүмио Нэнси Пелоситэй уулзах үеэрээ “Тайваний хоолойн ойролцоох Хятад улсын цэргийн сургуулилт Японы үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлсэн” гэж хэлсэн бөгөөд “Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдлыг Япон, Америк хамтдаа хамгаалах болно” ч хэмээн дуугараад амжжээ. Түүнчлэн Япон Их долоогийн бусад улс орнууд хийгээд ЕХ-тай хамтран хамтарсан мэдэгдэл гэгчийг гаргаж, Хятадын бүрэн эрхт заналхийлж буй АНУ-ын үйлдлийг өмөөрсөн байна.  

Тайваний асуудлаар Япон Хятадын ард иргэдэд түүхэн өртэй тул ямар ч үг хэлэх эрхгүй юм. 1895 онд Япон түрэмгийллийн дайн дэгдээж Тайвань болон Пэнхү арлыг хүчээр эзэлж,50 гаруй жил колоничилсноор барахгүй Тайваний  600 гаруй мянган эгэл иргэдийг хядаж, тухайн нутгийн эд баялгийг их хэмжээгээр цөлмөсөн юм. 1943 онд “Каирын тунхаг”, 1945 онд “Потсдамын тунхагт” зэрэгт, Японы түрэмгийлсэн Тайвань, Пэнхү арлыг Хятадад буцаан өгөхийг тодорхой заасан юм. Япон ч “Потсдамын тунхаг” -ийг хүлээн зөвшөөрч, ямар ч нөхцөлгүйгээр бууж өгсөн. Үүний дараа 1972 онд Японы засгийн газар Хятад-Японы хамтарсан мэдэгдэлд “Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг мөн” гэсэн Хятад улсын төв засгийн газрын байр суурийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн байдаг. Энэхүү мэдэгдэл нь Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурь болсон юм.

Харин 77 жилийн дараа Япон хэлснээсээ буцаж, түүхэн гэм буруугаа нуун далдалж байгаа нь милитаризм Японы нийгэмд дахин давлагаалж, бүс нутгийн улс орнууд сонор сэрэмжээ дээшлүүлэхэд хүргэж байна. Энэ оны 5-р сард Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун Японд айлчлахдаа “Япон улс түүхэн үлдэгдэл асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар сайтар тунгаан бодож, бүс нутгийн энх тайван хөгжлийг дэмжихэд идэвхтэй оролцохыг санал болгож байна” гэсэн юм. 

Хөршүүддээ учруулсан нөхөөд баршгүй гарз хохирлыг Японы улс төрчид мартах ёсгүй бөгөөд гаргасан алдаа буруугаасаа сургамж авах ёстой атлаа милитаризмийг шүтэж дээдлэх нь ёстой л “шарх нь эдгэхээр өвдсөнөө мартана” гэсэн шиг юм болж байна.