Киевээс “Запорожье” руу очих нь маш аюултай гэв
2022-08-16 15:48:28
Share
Share this with Close
youtube WeChat

ОУАЭХА-гийн төлөөлөгчид Киевээс хөдлөн “Запорожье” цөмийн цахилгаан станц руу  очих нь туйлын аюултай гэж Оросын тал хэлжээ.

ОУАЭХА-гийн төлөөлөгчдийн хэсэг хэрэв Киевээс хөдлөн дараа нь холбоо барих шугамыг даван “Запорожье” цөмийн цахилгаан станц руу очих юм бол энэ аялал маш аюултай болно гэж Оросын ГХЯ-ны Зэвсэг дэлгэрүүлэхгүй байх, зэвсгийн хяналтын хэлтсийн дэд дарга Игорь Вишневицкий хэлснийг ТАСС агентлаг энэ сарын 16-нд иш татан мэдээлжээ.

Игорь Вишневицкий, Украины зэвсэгт армийн бүтэц нэлээд ээдрээтэй учраас өмнө фронтын шугамаар давах нь эрсдэлтэй бөгөөд өдөөн хатгалгатай тулгарч мэдэх юм гэж үзжээ. Украины тал одоохондоо энэ талаар хариу байр суурь илэрхийлээгүй байна.





 \Уртнасан.\