Ван И Ази Африкийн элчин төлөөлөгчидтэй цахимаар уулзав
2022-08-16 14:07:26
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 15-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Хятадад айлчилж буй Ази Африкийн хөгжиж буй орнуудын Женевт суугаа элчин төлөөлөгчидтэй цахимаар уулзав.

Ван И хэлсэн үгэндээ, 2017 онд Ши Жиньпин дарга НҮБ-ын Женев дэх төв байранд тусгай айлчлал хийхдээ түүхэн чанартай илтгэл тавьж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын зорилго, агуулгыг тайлбарласан нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшил хийгээд дэлхийн энх тайван хөгжилд хамтдаа хичээн чармайхын чиглэлийг зааж өгсөн билээ. Хятад улс дунд зэргийн чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, ядуурлын асуудлыг шийдвэрлэх түүхэн амжилт гаргаж, ядуурлыг бууруулсан цар хэмжээ нь дэлхийд онцгой ололт болох 70 хувьд хүрсэн юм. Хятад улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үйл явц, ядуурлыг бууруулах зорилтоо 10 жилийн өмнө урьдчилан биелүүлж, хамтдаа чинээлэгжих зорилтдоо хүрэхээр урагшилж эхлэв. Хятадын 1.4 тэрбум ард иргэд орчин үеийн хөгжилд хамтдаа хүрснээр хүн төрөлхтөний хөгжлийн үйл явцад ч томхон алхам болж урагшлах дэвшилтээ ахиулах болно. Хятад улс хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл ойлголтыг баримтлан хөгжиж буй орнуудтай эв нэгтэй хамтран ажиллаж, хамтдаа цэцэглэн хөгжиж, бид бүхний хамтаар оршин амьдарч буй цорын ганц эх дэлхийгээ нэн сайн сайхан болгож бүтээн байгуулахад бэлэн байна гэв.

КОВИД-19 цар тахал сунжран, олон улсын нөхцөл байдал донсолгоо ихтэй, хүйтэн дайны сэтгэхүй амилан сэргэж буй ийм үед асар хүчирхэг НҮБ бидэнд урьд өмнөх аль ч үеэс илүү шаардагдаж байна гэж Ван И хэлэв.

Ван И Тайваний асуудлын түүхэн учир шалтгаан хийгээд Хятадын талын хатуу чанга байр суурийг өгүүлж, Америкийн талын дэгдээсэн удаа бүрийн ил өдөөн хатгалгад чиглүүлэн Хятадын тал заавал зүй ёсны хариу барихыг онцолж, “Энэ бол улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах зүй ёсны эрх мэдэл” гээд, мөн бие биеийнхээ дотоод засаглалд хуруу дүрэхгүй байх улс хоорондын “алтан зарчим” бол хөгжиж буй орнуудын өөрийгөө хамгаалах гол “зэвсэг” юм гэв.

Элчин төлөөлөгчид хэлсэн үгэндээ: НҮБ-ын ерөнхий ассамблейн 2758-р тоот тогтоолд зааснаар “Нэг Хятад улс” зарчим бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт, мөн түүнчлэн улс орнууд Хятад улстай найрсаг харилцаа өрнүүлэхийн улс төрийн үндэс суурь юм. Тайвань, Шиньжян бол Хятад улсын нэгэн хэсэг, Хятад улсын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцож болохгүй, улс орнуудын дотоод засаглалд ч хөндлөнгөөс хуруу дүрэх хэрэггүй. Хүний эрхийн асуудлыг улс төржүүлэх ёсгүй, Хятад улсын зүй ёсны хамгаалах арга хэмжээг олон улсын хамтын нийгэмлэг гуйвшгүй дэмжих нь зүйтэй гэв.





\Уртнасан.\