Оюутнууд сайн дураараа илгээлтээр мордож байна
2022-08-16 14:41:41
Share
Share this with Close
youtube WeChat

Сайн дурын 36700 оюутан  Хятадын баруун бүс нутагт илгээлтээр ажиллахаар элслээ хэмээн Хятадын Коммунист  залуучуудын эвлэлийн төв хорооноос мэдээллээ. Сүүлийн үед олон газарт баруун бүс  нутаг руу нийгмийн сайн дурын үйлчилгээ үзүүлэх оюутнуудыг бүртгэх, илгээх ёслол  зохион байгуулсан юм.  

2003 оноос уг  хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш их дээд сургууль төгссөн болон магистрантурт  суралцаж байгаа нийт 465 000 оюутан эх орны хязгаар нутгуудад 1-3 жилийн  хугацаатай сайн дурын ажил хийж, малчид тариачдад  тусалжээ.

2022 онд Хятадын баруун  бүс нутагт нийт 55000 сайн дурын оюутан ажиллах төлөвтэй байна.