Афганистаныг сэргээх хариуцлагыг Америкаас шаардав
2022-08-16 16:01:02
Share
Share this with Close
youtube WeChat

Ноднингийн наймдугаар сарын 15-нд Талибанууд Афганистаны засгийн эрхийг дахин атгаснаас хойш бүтэн нэг жил өнгөрлөө. Саяхан Хятадын ГХЯ-ны Афганистаны асуудлаарх тусгай элч Юэ Шяо-Юн CGTN-нд ярилцлага өгөхдөө, “Хятад улс тэргүүт Афганистаны хөрш орнууд бүгдээрээ Афганистаны энхийн сэргээн босголтод анхаарлаа маш их хандуулж байна. Афганистаны одоогийн нөхцөл байдалд АНУ гол үүрэг хариуцлагыг хүлээх ёстой гэж Афганистан төдийгүй хөрш Хятад улс санал нэгтэй үзэж байгаа бөгөөд ард түмний бүх хөрөнгийг буцаах, Афганистанд тавьсан ганц талт хориг болон зохисгүй хязгаарлалтуудаа цуцлахыг Америкаас шаардаж байна” гэв.