Ковидоор өвдсөн ажилчдыг ялгаварлан гадуурхахыг хатуу хориглоно
2022-08-16 16:27:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны цахим хуудсанд энэ сарын 16-ны өдөр мэдээлснээр, тус яам болон Ардын дээд шүүхээс наймдугаар сарын 10-нд, "захиргааны болон шүүхийг уялдуулж КОВИД-19-өөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн тэгш эрхийг хангахыг бэхжүүлэх тухай мэдэгдэл" нийтэлжээ.

Уг мэдэгдэлд:

1. КОВИД-19-өөс эдгэрсэн ажилчдыг ялгаварлан гадуурхахыг хатуу хориглоно.

2. Ажилд авах үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгана.

3. Хөдөлмөр эрхлэлтийг ялгаварлан гадуурхсан хэргийг шүүх ажлыг чангатгана.

4. Хүний нөөц, нийгмийн хамгааллын байгууллага, ардын шүүх хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааны механизмыг сайжруулна гэжээ.