Хятад, Египетийн төрийн тэргүүн нар утсаар ярив
2022-08-16 18:21:47
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 16-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Аль Сиситэй утсаар ярьж, тус орны сүмд түймэр гарч, олон хүн эндсэнд Хятад улсын засгийн газар, ард түмний өмнөөс эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцаж байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн гэмтэж бэртсэн хүмүүсийн бие эртхэн илааршихыг хүсэж буйгаа илэрхийлжээ.