Нэг Хятадын зарчим дээр тууштай байх ёстой
2022-08-17 19:33:36
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 17-нд "Хятад, Америкийн наймдугаар сарын 17-ний хамтарсан мэдэгдэл" нийтлэгдсэний 40 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Америк түүхэн туршлага, сургамжаа сайтар дүгнэж, нэг Хятадын зарчмыг тууштай баримтлах ёстой, харин түүнийг мушгин гуйвуулж, дураар өөрчлөхөө болих ёстой гэжээ.  
Ван Вэньбинь: 40 жилийн өмнө хоёр орон санал нэгтэй нийтэлсэн "Хятад, Америкийн наймдугаар сарын 17-ний хамтарсан мэдэгдэл"-д, Тайваньд зэвсэг нийлүүлэх урт хугацааны бодлого хэрэгжүүлэхийг эрмэлзээгүй, АНУ-аас Тайваньд нийлүүлэх зэвсгийн чадамж болон тоо хэмжээ нь Хятад, Америк  дипломат харилцаа тогтоосны эхний жилүүдийнхээс хэтрэхгүй бөгөөд Тайванд зэвсэг нийлүүлэхээ алхам дараатай багасгаж,  эцэслэн шийдэх арга замыг хайх  болно гэж Америкийн тал тодорхой амлалт өгсөн байдаг. Энэхүү албан мэдэгдэл болон "Шанхайн мэдэгдэл", "дипломат харилцаа тогтоох тухай мэдэгдэл" бол Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь бөгөөд энэ гурван мэдэгдлийн гол агуулга  нь нэг Хятадын зарчмыг баримтлах явдал юм. Нэг Хятадын зарчим нь мөн Тайван хоолойн энх тайван тогтвортой байдлын тогтворжуулагч болж байдаг. Америкийн тал нэг Хятадын зарчмыг зөрчиж, “Тайванийг тусгаарлах" этгээдтэй сүлбэлдэж байгаа нь Тайваний хоолойн энх тайвныг бусниулж байгаа тул хариуцлагыг бүрэн хүлээх ёстой гэв.