Зэвсэглэлд донтсон орон юу ч хийхээс буцахгүй
2022-08-17 16:29:57
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Америкийн олон улсын мэдээллийн GRID вэб сайт Афганистан есөн иргэдээс ярилцлага авчээ. Тэд өнгөрсөн нэг жилийн турш туулж өнгөрүүлсэн амьдралынхаа тухай ярихдаа “Америк биднээс урвасан”, “Жо Байден сайн удирдагч биш бөгөөд бидний зовлон зүдүүрийг улам хүндрүүлсэн ” хэмээн ярьжээ.

Одоогоос жилийн өмнө Афганистаныг 20 жил эзэлсэн Америк цэрэг Кабулаас яаран ухарсан бөгөөд энэхүү ухралт нь Америк цэргийн Афганистан дахь үйл ажиллагаа бүтэлгүйтсэний бэлэг тэмдэг болсон юм. Гэхдээ цэргээ татсан боловч Афганистан дахь Америкийн засгийн газрын хөл хөдөлгөөн ерөөс зогсоогүй. 

Эдийн засгийн хоригоос авахуулаад Афганистанчуудын амийг аврах эцсийн эрмэлзэл болсон хөрөнгө мөнгийг булаан дээрэмдэх, Афганистаны бүрэн эрхэнд дур мэдэн халдах зэрэг нь Афганистаныг “амьсгаа авахад хэцүү” болгосон юм.

12 настай Гурал хүү Кабулын гудамжнаас усны сав, лааз түүж амьдралаа залгуулдаг аж. “Би сургуульдаа нэгдүгээрт ордог сайн сурагч байсан ч манайх мөнгөгүй болоод сурлагаа тасалсан” гэж тэрээр гомдонгуй хэлж байлаа. Энэ хүүтэй адилхан хичээл сурлагаа тасалсан хүүхдүүд Афганистанд зөндөө. АНУ-ын Афганистанд тавьсан эдийн засгийн хориг нь хямралыг улам хурцатгаж, “Афганистаны иргэдийн 98 хувь нь идэх хоолондоо зөвгүй болсон бөгөөд таваас доош насны хүүхдүүдийн бараг тал хувь нь хоол тэжээлийн дутагдалд орсон” тухай Дэлхийн хүнсний хөтөлбөрийн (WFP) албаны хүн мэдэгдсэн юм. 

Америкийн хориг арга хэмжээ нь Афганистаны сэргэн босголтыг шууд боймолсон юм. Канадад байгаа Карим үүнийг биеэрээ мэдэрсэн юм. Санхүүгийн систем нь хэвийн ажиллаж чадахгүйн учир тэрээр Афганистан дахь гэр бүлдээ мөнгө шилжүүлэх ямар ч зам суваг гэж байхгүй юм. НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар саяхан нийтэлсэн тайландаа, эдийн засаг, банк санхүүгийн хэвийн ажиллагааг сэргээхгүй бол Афганистаны ард иргэд үндсэн амьжиргаагаа аргацааж байгаагаасаа хөгжих ямар ч боломжгүй гэжээ.

Америк Афганистаны Төв Банкны 7 тэрбум орчим долларын хөрөнгийг царцааж дэлхий нийтийн уур хилэнг дэгдээсэн юм. Харин олон улсын хамтын нийгэмлэгийн дарамт шахалт дор олон улсын хяналттай итгэлцлийн сангаас уг хөрөнгө мөнгийг хариуцах тухай Америк Афганистаны түр засгийн газартай 7-р сарын эцсээр зөвшилцсөн боловч хэнээр хяналт тавиулах тухайд санал зөрөлдөөнтэй байгаа тул Америк эдгээр мөнгийг хэзээ Афганистанд буцаах нь тодорхойгүй байсаар юм.

Өнгөрөгч сарын эцсээр Америкийн арми терроризмтой тэмцэх нэрээр үндэстэн дамнуулж нисгэгчгүй онгоцоор Кабул хотыг бөмбөгдсөн юм. Үүнээс болж Афганистан улс даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв. Афганистаны улс төр судлаач, тоймч Калибура, Америкийн үндэстэн дамнасан довтолгоо олон улсын хуулийг зөрчсөнөөр барахгүй Афганистаны бүрэн эрхэнд халдаж байна. Энэ нь Америк дээрэнгүй үзлээ дэлхий нийтэд дахин харуулж, Афганистаны үйл хэрэгт бүдүүлгээр оролцохоо зогсоогоогүй гэдгээ гэдгийг харуулж байна гэжээ.