Ерөнхийлөгч Путин шударга үнэний төлөө дуугарсан гэв
2022-08-17 19:29:21
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин наймдугаар сарын 16-нд Москвагийн Олон улсын аюулгүй байдлын X чуулганд оролцохдоо “Нанси Пелоси Тайваньд хулгайгаар очсон нь хариуцлагагүй улс төрчийн бүдүүлэг үйлдэл төдий биш, харин ч маш нарийн төлөвлөгөөтэй өдөөн хатгалга юм. Энэ бол Америк бүс нутаг, тэрчлэн дэлхийн тогтвортой байдлыг бусниулах гэсэн далд стратегийнх нь бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тус орон бусдын бүрэн эрхийг уландаа гишгэж, олон улсын хариуцлагаа умартсан дээрэнгүй үзлийн бодит илрэл мөн. Америк дэлхийг ноёрхох байр сууриа бэхжүүлэх оролцож байгаа бол өрнөдийнхөн тэр чигтээ дотоодын зөрчил, асуудлаа Орос, Хятадад тохож, иргэдийнхээ анхаарлыг сарниулахыг зэхэж байна. Тэд НАТО гэгч цэрэг дайны холбоог зүүн тийш өргөтгөж, Ази маягийн НАТО-г байгуулахыг оролдож байна” гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 17-нд хэлэхдээ, Нанси Пелоси Тайваньд ирсэнд дэлхийн 170 гаруй орон мэдэгдэл нийтэлж эсэргүүцсэн бөгөөд нэг Хятадын зарчмыг тууштай баримтална гэдгээ мэдэгдсэн. Мөн үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятад улсын байр суурийг дэмжиж буйгаа мэдэгдсэн юм. Ерөнхийлөгч Путиний байр суурь Хятад-Оросын өндөр түвшний стратегийн хамтын ажиллагааг харуулаад зогсохгүй амин чухал ашиг сонирхлоор Хятад, Орос хэзээд харилцан дэмжиж ажиллахыг дахин гэрчилж байна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хамт НҮБ-ын дүрэм болон холбогдох зарчмыг хамгаалж, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулах болно гэжээ.