Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэхэд итгэлтэй буйгаа илэрхийлэв
2022-08-17 12:35:31
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин 16-ний үдээс хойш Ляонин мужийн Жиньжөү хотын Дүнхү нуурын ойн нөөцийн паркт ажиллажээ. 

Ши Жиньпин тухайн паркт зугаацаж байсан иргэдтэй уулзаж, Хятад маягийн орчин үе гэдэг нь нийт ардын хамтын баян чинээлэг орчин үе юм. Харин зөвхөн цөөхөн хүмүүсийнх биш, бүгдээрээ баян чинээлэг, баяр баясгалантай байх явдал юм. ХКН-ын төв хороо сүүлийн жилүүдэд зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн бүтцэд тохируулалт хийж, шинэ эриний шинэчлэлт хөгжлийн шаардлагад нийцүүлэхийг хичээж байгаа юм. Зүүн хойд бүс нутгийг сэргээн хөгжүүлэхэд миний бие итгэлтэй байгаа гэжээ.