Хятадын зүүн хойд нутаг: шинэ Хятад улсын аж үйлдвэрийн өлгий
2022-08-18 16:54:51
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 16-ны үдээс хойш Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Хятадын зүүн хойд биеийн Ляонин мужийн Жиньжөү хотод ажиллах үе онцлон тэмдэглэхдээ, Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш Намын Төв Хорооноос зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх стратегийг гүнзгий ахиулахыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн бүтцийн зохицуулалтыг үргэлжлэн дорвитой түргэтгэж, шинэ эриний өөрчлөлт хөгжлийн шаардлагад нийцүүлэх ёстой, бид зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэхэд итгэл дүүрэн байна гэжээ.


Хятадын зүүн хойд бүс гэдэг нь Хармөрөн, Гирин, Ляонин зэрэг гурван мужийг хэлдэг ба нийтдээ 1 сая гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутагтай.


Зүүн хойд нутаг нь Шинэ Хятад улстай хамт хөгжсөн эдийн засгийн салбар бөгөөд "Бүгд найрамдах улсын ууган хүү"-гийн хувьд зүүн хойд нутаг нь хүнд аж үйлдвэрийг эх орондоо түрүүлэн хөгжүүлж, үндэсний эдийн засгийн тогтолцооны шилдэг сайн суурийг тавьсан юм. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойш Зүүн хойд нутаг нь Хятадын чухал түүхий эд, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, химийн хүнд аж үйлдвэрийн бааз болсоор ирсэн юм.