Хятад улс цөөн үндэстнийхээ хөгжилд түлхүү анхаарч байна
2022-08-18 14:20:52
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 17-нд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яам "Хятадын сүүлийн 10 жил" сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, Үндэсний асуудал эрхэлсэн хороо, Нэгдсэн фронтын холбогдох хариуцлагатнууд шинэ эриний үндэсний эв нэгдэл, хөгжил дэвшлийн ололт амжилт, арга хэмжээний талаар танилцууллаа. Хятадын Үндэстний асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Жао Юн хэлэхдээ, “Намын 18-р их хурлаас хойш Хятадын үндэстний эв нэгдэл, хөгжил дэвшлийн үйлс түүхэн шинэ амжилтад хүрлээ. Хятадын үндэстний цөөнхийн хүний эрхийн байдал түүхийн хамгийн сайн цаг үедээ байна” гэжээ. 

1 тэрбум 400 сая гаруй хүн амтай Хятад улс 56 үндэстэнтэй. Үндэстнүүдийн эрх тэгш, эв нэгдэл, бүс нутгийн үндэстний өөртөө засах эрхийг хуульчилж үндэстнүүдтэйгээ хамтдаа хөгжих бодлогыг баримталдаг. Үндэстний асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Жао Юн онцлохдоо, “Намын 100 жилийн тэмцлийн түүхийг эргэн харахад, үндэстний ажил ийм томоохон ололт амжилтад хүрсэн нь Хятадын онцлогтой үндэстний асуудлыг шийдвэрлэх зөв арга замыг таньж олсонд байгаа юм” гэжээ.

БНХАУ-ын үндэстний хүн ам олон цөөн, түүхийн замнал, хөгжлийн түвшин ямар байх нь хамаагүй, бүх үндэстэн ижил тэгш байх эрхтэй. Бидний баримталж буй эрх тэгш байдал бол бодитой, бүх талыг хамарсан бүрэн гүйцэд бодлого юм. Үндэстнүүдийн хууль ёсны эрх ашгийг найдвартай баталгаажуулж чадсанаар үндэстний цөөнхийн хүний эрхийн байдал түүхийн хамгийн сайхан цаг үедээ байна.

Үндэстнүүдийн суурьшлын бүс нутаг нь Хятадын ядуурлаас ангижруулах ажлын хамгийн хэцүү, гол газрууд байсан. Өнгөрсөн арван жилд Хятад улс ядуурлаас ангижруулж, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулахад анхаарснаар үндэстний бүс нутагт түүхэн чанартай өөрчлөлтүүд гарсан. Үндэстний бүс нутгийн 31 сая 210 мянган ядуу хүн бүгд ядуурлаас ангижирч, хот суурин болон хөдөө тосгоны оршин суугчдын нэг хүнд ногдох орлого жилд дунджаар 7,7, 10,2 хувиар тус тус нэмэгдсэн бол Төвөдийн хүн амын дундаж наслалт сүүлийн арван жилд бүтэн дөрвөн жилээр нэмэгдсэн юм.

Үндэстний цөөнхүүдийг орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэх дараагийн алхмуудын талаар Жао Юн хэлэхдээ, “Аж үйлдвэрийн хөгжил, дэд бүтэц, экологийн хамгаалалт зэрэг гурван үндсэн чиглэлд илүү анхаарч, үндэстний өндөр чанартай хөгжлийг ахиулж, ялгаатай байдлыг халж, нөхцөлийг сайжруулах бодлогыг дэмжин, үндэстний бүс нутагт хөдөө тосгоны сэргэн мандалтыг хүргэх болно” гэв.


Тэгвэл үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Төслүүдийг сонгохдоо бид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ажил эрхлэлтийг дэмжих, түүнчлэн Хятадын үндэстнүүдийн хамтын хүсэл шаардлагад ашигтай эсэхийг бодолцох ёстой. Төслийг сайжруулахын тулд, аль болохоор тухайн нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг голчлон анхаарах бөгөөд үндэстний хэлхээ холбоо, солилцоо, хамтын ажиллагааг дэмжинэ. Төслийн үр нөлөөг үнэлэхдээ эдийн засаг, экологийн үр ашиг, үндэстний хамтын хүсэл шаардлагыг тусгаж чадсан эсэхийг авч үзэх хэрэгтэй. Ерөнхийд томьёолоход, социалист шинэчлэл рүү чиглэсэн үндэстнүүдийн хамтын хүсэл шаардлагыг дэмжих бодит үр дүнтэй арга хэмжээ авах ёстой юм” гэв.

Сүүлийн жилүүдэд зарим орон нутгийн үндэстний цөөнхийн хүүхдүүдийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын оноог нэмдэг байсан хөнгөлөлтийн бодлогыг цуцалжээ. Энэхүү бодлогын зохицуулалт, шинэчлэлийг дэмжихэд анхаарах чухал асуудлын талаар Үндэсний асуудал эрхэлсэн хорооны Бодлого зохицуулалтын судалгааны газрын дарга Жан Мө ингэж танилцууллаа.

Нэг талаар Хятадын үндсэн боловсролыг тэгшитгэх түвшин мэдэгдэхүйц сайжирч, үндэстний цөөнхийн оюутан сурагчдын боловсрол хүртэх нөөцийг байнга дээшлүүлж байна. Нөгөө талаар, нийгэм хөгжихийн хэрээр зарим муж, өөртөө засах орон, орон нутгуудад хэрэгжүүлж байсан хөнгөлөлттэй бодлого нь одоогийн байдалд хангалтгүй бөгөөд бүрэн оновчтой бус болж байгаа юм. Тиймээс энэ ээлжийн шинэчлэл нь бүс нутаг, иргэд, нөхцөлийг илүү нарийвчлалтай тодорхойлсон, өөрөөр хэлбэл тусламж хэрэгтэй байгаа оюутнуудад үр өгөөж хүртээх зорилготой юм” гэжээ.