Запорожье цөмийн станц олон удаагийн дайралтад өртжээ
2022-08-18 11:01:28
Share
Share this with Close
youtube WeChat

“Запорожье” цөмийн цахилгаан станц сүүлийн үед цөөнгүй дайралтад өртсөн нь олон нийтийн анхаарлын төвд байна.

Украины зэвсэгт хүчин энэ сарын 17-нд “Запорожье” цөмийн цахилгаан станц байрлаж буй Энергодар хот руу их хэмжээний гал нээсэн, өдгөө тухайн цогцолборын барилга байшин эвдэрсэн, хүн хохирч шархадсан байдлыг мөшгин шалгаж байгаа хэмээн Оросын тал мөн өдөр хэлжээ. Үүнд нь Украины тал ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Мөн өдөр Украины Эрчим хүчний сайд хэлэхдээ: Украины тал тус улсын үндэсний цөмийн эрчим хүчний компани “Запорожье”-ын байрлаж буй газарт засгийн газрын төлөөллийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй хямралыг зохицуулах командлалын газар байгуулж,  “Запорожье” цөмийн цахилгаан станцын ойролцоох нөхцөл байдлыг цаг ямагт хянаж байна гэжээ.






\Уртнасан.\