Амласнаа тууштай баримтлахыг Японы засгийн газарт хүсэв
2022-08-18 19:15:30
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 17-нд болсон Хятад-Японы улс төрийн өндөр дээд зиндааны есдүгээр яриа уулзалтаар Тайваний хоолойн нөхцөл байдалд холбогдуулж Японы тал байр сууриа илэрхийлж, Хятад улсын цэргийн сургуулилт Японы “онцгой эдийн засгийн бүс”-ийг хамарсан гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 18-нд хэлэхдээ, Японы тал нэг Хятадын зарчмыг тууштай баримтална гэсэн амлалтаа чанд мөрдөж, Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд ашигтай ажил илүү хийхийг хүсэж байна гэв.

Д.Хүчитбаатар