Наймдугаар сарын 18-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь танилцуулахдаа, “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлсэн найман жилийн турш Хятад улс зам дагуу холбогдох орнуудтай “хамтаар зөвшилцөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” зарчмын дагуу харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, бодит ололт амжилт олсон юм. 2022 оны долдугаар сарын дөрвөний байдлаар Хятад улс 149 улс орон, олон улсын 32 байгууллагатай “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах бичиг баримт үзэглэж, хамтын ажиллагааны 3000 гаруй төсөл ажиллуулж, бараг 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулаад байна. Тэгвэл өнгөрсөн оны эцсийн байдлаар Хятад улс болон “Бүс ба зам”-ыг хамтран байгуулах харилцаа тогтоосон 84 оронтой шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг өрнүүлж, хамтарсан судалгааны 1118 төслийг дэмжиж, хөдөө аж ахуй, шинэ эрчим хүч, эрүүл мэнд зэрэг салбарт хамтарсан 53 туршилтын лаборатори байгуулсан юм гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, 2022 оны эхний хагаст Хятад улс болон “Бүс ба зам” дагуу орнууд хоорондын бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ 6.3 их наяд юаньд хүрч, мөн үеийнхээс 17.8%-р өсөн нэмэгдсэн бол Хятад улсаас зам дагуу орнуудын банк санхүүгийн бус салбарт оруулсан шууд хөрөнгө оруулалт 65 тэрбум 30 мянган юаньд хүрч, мөн үеийнхээс 4.9%-р нэмэгдсэн байна. Дараагийн алхамд “Бүс ба зам”-ыг хамтаар чансаатай байгуулахад Хятад улс үргэлжлэн хүчин зүтгэл гаргаж, энэхүү хамтын ажиллагааг тасралтгүй шинэ амжилтад хүргэх болно гэжээ.
Д.Хүчитбаатар