Дэвшилтэт технологийн компанитай танилцав
2022-08-18 10:46:07
Share
Share this with Close
youtube WeChat

Зүүн хойд нутгийн Ляонин мужид ажиллаж байгаа Хятад улсын  дарга Ши Жиньпин энэ сарын 17-ны үдээс хойш тус мужийн төв Шэньянд очиж, роботын  автоматжуулалтын Шиньсүн хязгаардлагдмал хариуцлагатай компанийн үйл  ажиллагаатай танилцжээ.

Дэвшилтэт технологийн тус компани нь 2000 онд  байгуулагдсан бөгөөд роботын технологид түшиглэсэн ухаалаг бүтээгдэхүүн болон  үйлчилгээний бизнес эрхэлдэг юм.

Шиньсүний бүтээгдэхүүнийг 40 гаруй улс орон бүс нутагт  экспортолж байгаа бөгөөд олон улсын 4000 гаруй аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн  түвшнээ сайжруулахад нь дэмжлэг болох үйлчилгээ үзүүлдэг байна.  

4000 гаруй ажилтантай компанийн судалгааны баг нь бие  даасан бүтээлч технологийг хөгжүүлж байгаа юм.