Хятадын оролцоогүйгээр Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн ирээдүйн талаар ярих аргагүй гэв
2022-08-18 19:36:52
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 18-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Бэньбинь сэтгүүлчийн асуултад хариулжээ. “ Хятад улс БНСУ-ын эдийн засгийн чухал түнш, Хятадын оролцоогүйгээр  Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн ирээдүйн талаар ярих аргагүй. Энэ онд мөн БНХАУ, БНСУ дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ой тохиож байна, ирэх 30 жилд харилцан хүндэтгэн, хамтын ашиг сонирхлыг эрэлхийлсэн хоёр орны харилцааг хамтдаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно гэж БНСУ-ын ГХ-ийн сайд Пак Жин саяхан хэллээ. Энэ тухай ямар байр суурьтай байна?" гэж сэтгүүлч асуужээ.

Ван Бэньбинь хэлэхдээ, Хятадын тал БНСУ-ын ГХ-ийн сайд Пак Жингийн холбогдох мэдээллийг анхааралдаа асан бөгөөд сайшааж байна. 

Саяхан Хятадын Төвийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ийн сайд Ван И БНСУ-ын ГХ-ийн сайд Пак Жингтэй хэлэлцээ хийж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг идэвхтэй зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд хоёр орны харилцаанд илүү эерэг эрч хүч нэмэрлэхийг зорьсон юм. БНСУ-ын талтай хамтдаа хоёр орны харилцааны хөгжлийн зөв хандлагыг баримталж, Хятад, БНСУ-ын  хамтын хөгжил,  цэцэглэлтийн ирэх 30 жилийг  эхлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.