Төвөд залуугийн “нутгаа эмчлэх” хүсэл
2022-08-18 15:25:12
Share
Share this with Close
youtube WeChat

△Пунцагванжа

Төвөд үндэстний залуу Пуцагванжа саяхан Хятадын алдартай их сургуулийн нэг Бээжин Их Сургуулиас элсэлтийн мэдэгдэл хүлээн авчээ.  Тэрбээр шилдэг бүтээлээрээ тус сургуульд эмнэлзүйн ухаанаар баклавараас докторын зэрэг хүртэл найман жилийн турш үргэлжлүүлэн суралцахаар болжээ.

Пуцагийн өвөө, аав хоёр нь төвөд анагаахын эмч, ах нь их сургуулиа радиологи эмчилгээний чиглэлээр төгсч эдүгээ магистрантурт үргэлжлүүлэн сурч байгаа юм. Гэр бүлээрээ анагаахын эрдэм боловсролтой тул тэр ч бас багаасаа эмч болохыг мөрөөджээ.

△Аав нь Пуцагт өвчтний эмчлүүлэхийн өмнөх болон эмчлүүлсний дараах байдлыг харьцуулан тайлбарлаж байгаа нь

Аав нь өвчтөнд үзлэг хийх болгондоо өөдрөг хөнгөн, чин сэтгэлээсээ хөөр баяртай ханддаг бөгөөд энэ нь бусдын зовлон бэрхшээлийг шийдвэрлэж өгөх, мөн эмч хүнийхээ эрхэм үүргийг биелүүлж буйн баяр баясал гэдгийг Пуцаг анзаарчээ.

△Аав нь Пунцагт төвөд анагаахын өвсөн эмийг танилцуулж байгаа нь

Түүнийг хүүхдийн цэцэрлэгт байх үеэс л аав нь байнга анагаах ухааны ном сурвалж, сурах бичиг уншин тасралтгүй суралцдаг байсан бөгөөд мэргэжлийнхээ чиглэлээр 30 жил гаруй жил ажилласныг Пуцаг эргэн дурслаа. Аав нь өөрийн биеэр үлгэрлэн заасан нь түүнд ихээхэн нөлөөлсөн тул хожмын өдөр эмчийн мэргэжил сонгох шийдэлд хүрчээ. Ийм ч учраас тэрбээр Бээжин Их Сургуульд эмнэлзүйн ухааны мэргэжлээр шалгуулсан байна.

△Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтаас 76 хоногийн өмнөх Пунцаг

Өөрөө хичээл номоо сайтар сурч эзэмшсэнийхээ дараа Төвөддөө буцаж ирж, төрөлх нутагтаа эмчилгээний илүү сайн нөөц боломж олгож, анагаахын тэргүүний технологи, үзэл ойлголтыг нэн олон хүмүүст түгээхийг хүсэж буйгаа Пуцаг ярьсан юм.





\Уртнасан.\