Оросууд виз олгохыг Америкаас шаарджээ
2022-08-18 10:34:15
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров болон Оросын төлөөлөгчдийн багийн гишүүдэд виз олгож, тэднийг ирэх есдүгээр зохиогдох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганд оролцоход нь дэмжлэг үзүүлэхийг Оросоос Америкт суугаа ЭСЯ Америкаас шаардлаа гэж ОХУ-аас Америкт суугаа Элчин сайд Анатолий Антонов энэ сарын 17-нд хэлжээ.

Анатолий Антонов “Россия-24” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо: “НҮБ-ын төв байр байрлаж байгаа орны хувьд АНУ үүрэг хариуцлагаа биелүүлж, Сергей Лавров болон Оросын төлөөлөгчдийн багийн бие бүрэлдэхүүнд виз олгохыг Оросын тал шаардав. АНУ Оросын талын НҮБ-ын шугамаарх айлчлал зэрэг ажлын харилцаануудад төвөг чирэгдэл учруулсаар байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганд оролцох Оросын төлөөлөгчдийн багийн нийт бие бүрэлдэхүүн АНУ-ын хилээр саадгүй нэвтрэх асуудлыг баталгаажуулахыг Оросын тал Америкаас хатуу шаардаж байна” гэв. Тэрбээр энэ сарын 18-нд АНУ-ын төрийн департаментад дахин очиж, Оросын талын төлөөлөгчдийн хэсгийн визний асуудлаар Америкийн талтай харилцах болно гэжээ.

1947 онд хүчин төгөлдөр болсон “НҮБ-ын төв байрны тухай НҮБ хийгээд АНУ-ын гэрээ”-нд АНУ нь уг байгууллагын төв байр байгаа орны хувьд, НҮБ-ын холбогдох албаны хүмүүст үнэ төлбөргүйгээр даруй түргэн виз олгох үүрэг хариуцлагыг хүлээсэн байдаг. 2019 оны есдүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74-р чуулганы үеэр Оросын төлөөлөгчдийн хэсгийн олон гишүүд тухайн үеийн визын хүндрэлээс уг хуралд оролцож чадаагүй юм.





\Уртнасан.\