Ухаалаг, эко цахилгаан хэрэгслийн хэрэглээг дэмжинэ
2022-08-18 10:30:04
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Худалдааны яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо зэрэг 13 байгууллага хамтран “Ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлогын тухай мэдэгдэл”-ийг нийтэлжээ. Уг мэдэгдэлд, “Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн зах зээлийн дутуу дулимаг талыг нөхөж, хэрэглээний “гацсан” саадыг арилгаж, олон нийтийн зүгээс нүүрстөрөгч багатай, ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг чанаржуулахад тавьж буй шинэ шаардлагыг хангана” гэсэн байна.

Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг “Хуучнаар шинийг солих” давалгааг улс орон даяар өрнүүлж, ухаалаг хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, хэт өндөр нягтралын зурагт, гар утас болон ухаалаг гал тогоо, угаалгын өрөө, ухаалаг хамгаалалт, ухаалаг оффис, ухаалаг эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг ногоон, ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлнэ. Дэлгүүр болон цахим худалдааны платформыг бүх талаар уялдаатай болгож, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбар дахь шинэ бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулах интерактив арга хэмжээ зохион байгуулж, шинэ үеийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн хэрэглээтэй танилцах цогц үйлчилгээг бий болгоно” гэж уг мэдэгдэлд дурджээ.

Үүнээс гадна ногоон, ухаалаг цахилгаан хэрэгслийг орон нутагт сурталчлан түгээж, тэдгээрийг үйлдвэрлэгч компаниуд сянь, суурингуудад гэр ахуйн цахилгаан хэрэгслийн борлуулалтын сүлжээ, агуулах, хүргэлтийн төв, засвар үйлчилгээ, хуучирсан цахилгаан хэрэгслийг дахин боловсруулах үйлчилгээний цэгүүдийг шинэчлэн сайжруулахыг дэмжих юм байна.





 \Уртнасан.\