Орос нийлүүлэлтээ зогсоовол Герман хоёр сарын нөөцтэй
2022-08-18 14:11:35
Share
Share this with Close
youtube WeChat

Герман байгалийн хийн хувьд Оросоос ихээхэн хамааралтай. Германы эрчим хүчний хяналт удирдлагын байгууллага дахь Холбооны сүлжээний агентлагийн дарга Клаус Мюллер саяхан хэлэхдээ, Оросоос нийлүүлэлт бүрмөсөн зогсвол 11-р  сард Герман газар доорхи хийн агуулахуудаа дүүргээд нийт хүчин чадлынхаа 95 хувьд хүргэсэн ч гэсэн байгалийн хийн нөөц шавхагдаж, зөвхөн дулааны болон үйлдвэрлэлийн байгууламжийг 2-2.5 сарын хугацаанд л ажиллуулахад хүрэлцэнэ гэжээ.


Герман улс өвлийн бэлтгэлээ хангах үүднээс байгалийн хийн хуримтлалыг эрчимжүүлж байгаа бөгөөд 10-р сар гэхэд хийн нөөцөө 85 хувьд хүргэх ёстойг Мюллер онцлов.

Одоогийн байдлаар, Оросоос Герман руу байгалийн хий дамжуулж буй “Умардын урсгал-1” хоолой нь дээд хүчин чадлынхаа дөнгөж 20 хувийг л хангаж байна.

Эрчим хүчний хомсдолыг арилгахын тулд өвөл болохоос өмнө байгалийн хийн хэрэглээгээ багасгахыг Германы эрх баригчдаас олон нийтэд удаа дараа уриалсан байна.