Наймдугаар сарын 24-ний үдээс өмнө Хятадын Соёл, Аялал жуулчлалын яамны дэд сайд Рао Чюань хэлэхдээ, ХКН-ын 18-р их хурлаас хойш хөдөө орон нутаг дахь аяллын үр өгөөж тасралтгүй нэмэгдэж, хөдөө орон нутгийг хөгжүүлэх бодлогын шинэ хүч болоод байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн арван жилд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний хангамжийг тогтмол сайжруулж, дэд бүтэц болон үйлчилгээний чанарыг тасралтгүй анхаарч, тариачдыг түшиглэсэн ашиг сонирхлын харилцааны механизмыг нийгэмд сурталчилж, хөдөө орон нутаг дахь аялал жуулчлал нь нийгэм эдийн засгийн хөгжилд үр өгөөжөө хүртээсээр байна.
Тоо баримтаас үзвэл, 2019 оны байдлаар Хятад улсын хөдөө орон нутагт аялсан жуулчид давхацсан тоогоор гурван тэрбумд хүрсэн байна. Хүнань мужийн Шыбадүн тосгон, Гүйжөү мужийн Зүнь-И-гийн Хуамао тосгон зэрэг ядуу тосгон аялал жуулчлалыг хөгжүүлэн ядуурлыг арилгаж, иргэдээ ажлын байраар хангасан бол Жэжян мужийн Юйцүнь тосгон, Аньхүй мужийн Шиди тосгон дэлхийн шилдэг аялал жуулчлалын тосгон хэмээн нэрлэгдэж, Хятад улсын хөгжлийн дүр зургийг харуулах нэрийн хуудас болоод байна.