АНУ-ын айл өрхүүд эрчим хүчний төлбөрөө төлж чадахгүйд хүрэв
2022-08-25 16:05:40
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Үндэсний эрчим хүчний тусламжийн зөвлөлөөс саяхан гаргасан статистикаар, тус улсад ойролцоогоор зургаан өрх тутмын нэг нь цахилгаан болон хийн төлбөрөө цаг тухайд нь төлж чадахгүй байна. Энэ нь инфляц болон эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой ажээ.

АНУ-ын 20 сая орчим өрх эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байгаа тухай дээрх зөвлөл мэдэгдэв. Тус байгууллагаас урьд өмнө мэдээлж байгаагүй хамгийн аймшигтай хямрал болохыг мөн тэмдэглэжээ.

Америкийн айл өрхүүд одоогийн байдлаар 16 тэрбум долларын эрчим хүчний өртэй байгаа нь хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин их үзүүлэлт юм. Калифорнид төвтэй эрчим хүчний Pacific Gas & Electric компани мэдэгдэхдээ “Орон сууцны хэрэглэгчдийн дунд хугацаа хэтэрсэн төлбөрийн тоо хэмжээ 2020 оны хоёрдугаар сарынхаас 40 хувиар өссөн” гэжээ. Нью-Жерси мужийн эрчим хүчний компани цахилгаан болон хийн төлбөрөө гурван сараар төлж чадаагүй хэрэглэгчдийн тоо гуравдугаар сараас хойш 30 хувиар өссөн хэмээн мэдээлэв.