Хятадын зах зээлийн чадамжийг үнэлэв
2022-08-26 16:07:28
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: БНСУ-ын Худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих корпорацийн Хятадын эдийн  засгийн ажиглалтын хүрээлэнгийн захирал Пак Хан Жин саяхан БНСУ-ын “Өдрийн  сонин”-д өгсөн ярилцлагадаа, БНСУ-ын аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлд нэвтрэх  ёстой гэжээ.

Пак Хан Жин хэлэхдээ,  “Стратегийн үүднээс авч үзвэл, БНСУ хамгийн ойр, нэг тэрбум гаруй хүн амтай  хэрэглээний зах зээлээс татгалзаж өөр боломж хайх нь үр ашиггүй юм. Одоо  Хятадаас гарах цаг биш, харин Хятадын зах зээлд үргэлжлүүлэн орох ёстой”  гэжээ.
Мөн тэрбээр, Хятадын зах зээл өргөн уудам, дундаж давхаргын бүлэг  өргөжиж байгаа нь БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн Хятад улс дахь хөгжилд ашигтай юм.  1995-2009 онд төрсөн залуу үеийнхэн хэрэглээний зах зээлийн өөрчлөлтийг манлайлж  байна. Брэндийн имидж сайтай, техникийн чадамжтай БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийн  хувьд хөрөнгө оруулалтын орчин таатай Хятад улстай хамтран ажиллах нь сайн  сонголт юм гэжээ.