Сансрын тээврийн хэрэгслийг давтан ашиглах боломжтой боллоо
2022-08-26 14:34:01
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 26-ны өдөр Хятадын өргөх хүчний  тээвэрлэгчийн газраас 20-100 km  зайтай тойрог замд дахин ашиглах боломжтой турших нислэг бүрэн амжилттай боллоо.

Нислэгийн туршилтад ашигласан тээвэрлэгчийг Хятадын  сансар судлалын шинжлэх ухаан, технологийн корпорацийн охин компани болох  Хятадын зөөгч пуужингийн технологийн судалгааны хүрээлэн бие дааж бүтээсэн  бөгөөд аюулгүй байдлын үзлэг, засвар үйлчилгээ хийсний дараа Жючюаний хиймэл  дагуул хөөргөх төвд дахин байрлуулж, босоогоор хөөргөсөн байна. Тээвэрлэгч  товлосон тойрог замд орж үүргээ биелүүлээд Алшаа Баруун хошууны нисэх онгоцны  буудалд амжилттай газарджээ.

Ингэснээр Хятад  улсын эх газраас 20~100km зайтай тойрог замд тээврийн хэрэгслийг дахин  давтан ашиглах анхны туршилт амжилттай болж, Хятадын сансар судлалын тээврийн  хэрэгслийг нэг л удаа ашиглаж байсан технологийг шинэчлээд давтан ашиглах  боломжтой болголоо.