Зеленский Байдентай утсаар ярив
2022-08-26 11:22:28
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 25-нд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж, хоёр тал Украины нөхцөл байдалтай холбоотой асуудлаар санал солилцжээ.

АНУ Украиныг үргэлжлэн дэмжиж байгааг Ж.Байден дахин нотлоод, АНУ-аас Украинд үзүүлж буй аюулгүй байдлын тусламжийн талаарх хамгийн сүүлийн үеийн байдлыг танилцуулсан талаар Цагаан ордон мэдэгдэв. Үүнд энэ сарын 24-ний өдөр зарлаад байсан 3 тэрбум орчим ам.долларын цэргийн техник хэрэгсэл мөн багтаж байна. Тэрчлэн хоёр тал Запорожьегийн цөмийн цахилгаан станцын нөхцөл байдлын талаар төвлөрөн ярилцаж, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийг цөмийн цахилгаан станцад яаралтай очиж үзэхийг уриалав.

В.Зеленский мөн өдөр өөрийн цахим хуудсандаа мэдээлэл нийтэлж, АНУ-аас Украины аюулгүй байдал хийгээд санхүүгийн талаар тууштай дэмжиж байгаад талархаж буйгаа илэрхийлжээ.